"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Б.Мөнхбаатар томилогдов.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Даваадоржийн Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Бэгзжавын Мөнхбаатарыг томилов.