Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оюутолгой төслийн талаар уулзаж ярилцлаа

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оюутолгой төслийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Даажамба, Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон албаны бусад төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Оюутолгой төслийн үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34%-ийг эзэмшиж байгаагийн хувьд Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, харилцан ашигтай байх зарчмыг баримтлах” талаар холбогдох чиглэлийг Монголын талын Хувьцаа эзэмшигч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.