"Оюу Толгой" ХХК 2017 оны 2 дугаар улирлын тайлангаа танилцуулав

"Оюу Толгой" ХХК-ийн хоёрдугаар улирлын тайлан: 77.8 сая ам. долларыг татварт төлж, 153 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад, 3.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулав.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

- Гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ;
- 44 сая ам.долларыг Өмнөговь аймгийн худалдан авалтад зарцууллаа.

Монгол улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.

“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилласаар байна. Үйл ажиллагаа болон гүний уурхайн багууд аюулгүй ажиллагааны соёлыг компани даяар бэхжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулан, хоёрдугаар улиралд 200’000 хүн/цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.27 байлаа. Мөн 2017 оны хоёрдугаар улиралд 11,000 гаруй үндсэн болон гэрээт ажилтныг 141,800 цагийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулав.

“Оюу толгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэж гайхам амжилт гаргалаа. Энэхүү амжилтад манай ажилтан, хамтрагч болон оролцогч талуудын үлгэр жишээ хичээл зүтгэл, дэмжлэгийн хүчээр хүрсэн юм. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна.”

“Аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний зорилт цаашид ч хэвээр байх бөгөөд компанийн хэмжээнд болон илүү өргөн хүрээнд аюулгүй ажиллагааны урт хугацааны соёлыг хэвшүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцлов.

Түүнчлэн “Оюу толгой” компаниас байгаль орчны хамгааллын ажлуудаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, ялангуяа тайлант хугацаанд, “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байлаа.

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ чиглэлд 3.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн улиралд хийлээ. Тус компанийн хөрөнгө оруулалттай Цэвэр усан хангамжийн цогцолбор Ханбогдод үйл ажиллагаагаа эхлүүлж, бэлчээрийн менежмент болон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрүүдийг хоёрдугаар улиралд шинээр хэрэгжүүлж эхэллээ.

Үйлдвэрлэлийн хувьд, 2017 оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 3.5 хувиар өссөн бол тухайн улирлын агуулга өмнөх улирлынхтай ижил хэмжээнд байлаа. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолт байсан хэдий ч хоёрдугаар улирлын зэс алтны үйлдвэрлэл нэгдүгээр улирлынхтай ижил түвшинд байлаа. Хоёрдугаар улирлын зэсийн борлуулалт өмнөх улирлынхтай харьцуулбал 5.6 хувиар буурсан нь тухайн улиралд баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой. Харин хоёрдугаар улирлын алтны борлуулалт өмнөх улирлынхаас 28.1 хувиар бага байсан нь өмнөх улиралд 2016 оны дөрөвдүгээр улирлын өндөр агуулгатай баяжмалыг борлуулсантай холбоотой.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2017 онд 130,000-160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

2017 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.turquoisehill.com/i/pdf/news/2017-07-17-nr-trq-9yjykw.pdf

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.facebook.com/Oyutolgoi; https://twitter.com/OTMongolia; http://ot.mn/.