Зэс ба түүний хэрэглээ

Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хот барих дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дэлхий ертөнцийг холбох технологи зэрэг нь орчин үеийн   амьдралыг  бий болгоход зэс чухал ач холбогдолтой. Зэс нь зөөлөн металл бөгөөд цахилгаан дамжуулах   чадвар өндөр учир цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, харилцаа холбоо, ус болон хий   дамжуулах хоолой, авто болон онгоцны эд анги, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэдэг.

Түүнээс гадна зэсийн эх үүсвэрээс (Cu хувилбар) бордоо гаргадаг тул газар тариаланд хэрэглэдэг. Зэсийн хэрэглээ 10,000 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд ил болон далд уурхайгаас олборлож байна. Зэврэлтийг эсэргүүцэх өндөр чадвартай ч бусад металлын нэгэн адил зэсийг өөр металтай харилцан урвалд оруулвал гальваник зэврэл үүсэх боломжтой.  Зэс нь байгальд цэвэр хэлбэрээр байдаг цөөн хэдэн элемэнтүүдийн нэг юм.  Зэсийн бол саарал эсвэл мөнгөлөг өнгөнөөс бусад байгалийн бүхий л өнгийг шингээсэн цөөн металлын элемент юм. Цэвэр зэс нь улбар шар – улаан өнгөтэй байдаг ба агаарт гарахдаа улаан өнгө нь сарнидаг. Цельсийн 1083 хэмд хайлдаг хатуу металл. Мөн зэсийг дахин боловсруулж хэрэглэдэгээрээ онцлогтой метал. Дахин боловсруулсан зэсийг хоёрдогч зэс гэж нэрлэдэг.

Дахин боловсруулалт нь байгаль орчинд ихээхэн ашиг тустай эдийн засгийн чухал үйл ажиллагаа юм. Зэсийг дахин боловсруулж ашигласнаар байгалийн баялгийг илүү үр ашигтай ашиглахаас гадна эрчим хүч хэмнэж, хогийн цэг рүү хаягдах хог хаягдал буурдаг. Зэсийг дахин ашиглах боломжтой тул энэхүү байгалийн баялгийн баялгийг хойч үедээ хадгалж үлдэх боломжтой юм.

2050 он гэхэд бүх улс орнууд эрчим хүчний хэрэглээндээ сэргээгдэх эрчим хүчний хувийг тогтвортой нэмэгдүүлж чадна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай гол түүхий эд болох зэсийн эрэлт үүсэх төлөвтэй байна. Мөн зэсийн эрэлт өсөх олон шалтгааны нэг нь цахилгаан автомашинтай холбоотой. Дунджаар бензин хөдөлгүүртэй автомашин 20 орчим кг зэсийг ихэвчлэн утас болгон ашигладаг. Хосолсон хөдөлгүүртэй автомашинд 40 орчим кг, бүрэн цахилгаан машинд ойролцоогоор 80 кг зэс ордог. Хосолсон хөдөлгүүртэй цахилгаан автобусанд 83 кг зэс ордог бол бүрэн цахилгаан автобусанд бол бүр 224-369 кг зэс ордог байна. Дэлхийд 2027 он гэхэд 27 сая цахилгаан автомашин үйлдвэрлэдэг тооцоо гараад буй тухай яригдаж байна. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээнд дэлхийн зэсийн нөөцийн 30 хувийг Чили эзэмшиж дангаараа зэсийн дэлхийн хэрэглээний 3/1-ийг нийлүүлдэг ба үүний араас Хятад бол 3.1, Орос нь 7.3 хувь тус тус эзэлдэг. Харин томоохон импортлогч орнуудын хувьд Хятад, Герман, АНУ, Итали, Өмнөд Солонгос,Франц, Белги нар ордог.