Зэсийн эрэлт хэрэгцээ, Арилжаа үнэ ханш

Европын нийт хэрэгцээ 2025 хүртэл 3.8 сая тонноос 4.2 сая тонн хүртэл нэмэгдэх аж. Харин БНХАУ нь өдгөө дэлхийн нийт зэсийн 43 хувийг буюу жилд 24 сая тонн зэс хэрэглэдэг. Хятад дэлхийн бүх зэсний тэн хагасыг дангаараа хэрэглэдэг нь бидний хувьд таатай зах зээл юм. 2025 он гэхэд энэ үзүүлэлт Хятадын хувьд улам нэмэгдэх төлөвтэй байна.  Бразилийн хэрэгцээ жил тутам бараг 5 хувиар өсч 2025 он гэхэд 780000 тоннд хүрэх төлөвтэй аж.

Лондоны металлын биржид 2021 оны 05 сарын эхний байдлаар зэсийн үнэ, тонн нь 9900 ам.доллар давав. Корона вирусын тархалтыг хязгаарлах хязгаарлалтыг зөөлрүүлснээс хойш зэсийн үнэ үндсэндээ өсч байна. Вакцинтай холбоотой бүтээн байгуулалтын ажил хурдацтай явагдаж байгаа тол зэсийн үнэ олон жилийн дээд түвшинд хүрлээ.

Зэсийн арилжаа нь ерөнхийдөө Лондонгийн Металийн бирж, Нью-Йоркийн бүтээгдэхүүний бирж, болон Шанхайгийн хөрөнгийн бирж дээр явагддаг ба зэсийн үнэ нь зах зээл дэх зэсийн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог.

Лондонгий Металийн биржэд 25 тоннын багцаар, доллар/тонн нэгжээр худалдагддаг.

Нью-Йоркийн бүтээгдэхүүний биржэд 25000 фунтийн багцаар, цент/фунт нэгжээр худалдагддаг.

Шанхайгийн хөрөнгийн биржэд 5 тоннын багцаар, юань/тонн нэгжээр худалдагддаг. Лондонгийн Металийн биржийн 2021 оны зэсийн арилжааны график

(доллар/тонн)