Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голлон нөлөөлж байна. Тонн зэс 10 мянган ам.доллар давж, тавдугаар сарын оргил түвшинд хүрэхэд ойртжээ. Эндээс харахад, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, инфляцын дарамт тооцоолж байснаас удаан үргэлжлэх төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Лондоны Металлын биржид металлын ханшийн индекс бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өсөв. Тус биржид  зэсийн үнэ 2.9 хувиар өсч, тонн нь 10 мянга 281 ам.доллар болоод байна. Харин тавдугаар сард тонн нь 10 мянга 745 ам.доллар болж өсөж байв.

Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 11.5 тэрбум ам.доллар болж, 27.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.

ҮСХ-ны ноос мэдээлснээр, экспортын өсөлтөд уул уурхай гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, зэсийн баяжмалын гаргасан биет хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа хэдий ч үнийн дүн нь 97.8 хувиар өссөн байна. Нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн нь өмнөх оны түвшинд байна.

ЭХ СУРВАЛЖ: www.news.mn