“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК нар хамтран 100 сая мод тарина

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг уул уурхайн салбарынхан манлайлан дэмжиж, хэрэгжүүлж байгаа билээ. Эхний ээлжид 21 аж ахуй нэгж 608 сая гаруй мод тарихаас, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК-тай хамтран 2030 оныг хүртэл 100 сая мод тарьж ургуулахаа батламжиллаа. Уг хөдөлгөөнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүрэн хангаж, бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийн хэмжээг бууруулах зэрэгт ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын нутаг дэвсгэрийн 90% нь цөлжилтөд өртөх магадлалтай гэж судлаачид үздэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна. Иймээс цөлжилтийг бууруулах хөдөлгөөнд гар бие оролцож, ойн сан бүхий газар нутгийг тэлэх нь нэн чухал асуудлуудын нэг юм.