• ОТ төсөл нь үйл ажиллагааны эхэлснээс хойш өнөөг хүртэл 18.1 тэрбум ам.долларын санхүүжилт авсан ба үүний 9.6 тэрбум доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл 4.3 тэрбум нь төслийн санхүүжилт, 4.1 тэрбум нь хувьцааны санхүүжилт байсан

 

  • ХНЗ-ийн хувьд 5.3 тэрбум ам.долларыг 2010 оноос өнөөг хүртэл чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болон төслийн санхүүжилтийн зээлээс эргэн төлсөн.  Тайлангийн жилд 7.2 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүний 5.6 тэрбум ам.доллар нь үндсэн төлбөр, 1.7 тэрбум ам.доллар нь хуримтлагдсан хүү болно.
 
  • Төлийн санхүүжилтийн хувьд 2016 онд ОУБСБ-аас 4.3 тэрбум ам.долларын зээлийг авсан ба үүнд зээлийн хүүд 1 тэрбум ам.доллар хуримтлагдан 1 тэрбум ам.долларыг эргүүлэн төлсөн. 2020 онд үндсэн зээлийн төлбөрт 23 сая ам.долларыг төлсөн.
 
  • Үндсэн үйл ажиллагааны орлого 2013-2020  он 9 тэрбум ам.долларын санхүүгийн тайланд бүргэгдээд байна.
 
Санхүүгийн тайлангийн орлогын тайлангийн алдагдал 4.5 тэрбум ам.доллар байгаа бол татварын орлогын тайлан 2.7 тэрбум ам.доллар (ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал) байна.
 
Засгийн газар нь ОТ төслөөс одоогийн байдлаар мөнгөн сууриар 1.8 тэрбум ам.долларын татвар, төлбөр хураамж хүлээн авсан бол хөрөнгө оруулагч тал мөнгөн сууриар 2.8 тэрбум ам.долларын өгөөж хүртээд байна. 2020 оны хувьд Засгийн газар нь 44% хувь нийлүүлэгч тал 56%-ийн харьцаатай байна.