Уул уурхайн салбар улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлж байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9%-иар буюу бараг 2 дахин өсжээ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

-Уул уурхайн салбараас 299.1 тэрбум төгрөг буюу 29.5%,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр 2.8 тэрбум төгрөг буюу 0.3%,

-Бусад орлого 2.8 тэрбум төгрөг буюу 0.3%,

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 30.1%-ийг бүрдүүлж байна.