"Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа эзэмшигчид "Рио Тинто"-гийн саналаас татгалзав

"Рио Тинто" групп нь "Туркойс Хилл Ресурс" компанийн нийт хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт  үлдсэн 49 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчдээс 2.7 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан. Хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөх эсэх нь Монгол Улсын Засгийн газрын 34%-ийн эзэмшлийн хувьцаанд ямар нэг байдлаар өөрчлөлт үзүүлэхгүй юм.

Канадын "Туркойз Хилл" компанийн хувьцааны 10 хувь буюу томоохон эзэмшигчдийн нэг, идэвхтэй хөрөнгө оруулагч Пентватер Капитал "Туркойз Хилл"-ийн 49 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдаж авах "Рио Тинто"-гийн саналаас татгалзсан байна.