“Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежмент-2022” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

“Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежмент-2022” эрдэм шинжилгээний хурал анх удаа 03-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус хурлын зорилго нь геологи, уул уурхайн салбарын шинэ судлаачдыг гаргаж ирэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж бодлого боловсруулагч нарт хүргэх явдал юм.

Дэлхийн зэсийн зах зээлийн урсгал ба Монгол улсын цаашдын хандлага, Өмнөд говийн бүсийн ус ашиглалт-хэрэглээний хэтийн төлөв: 2020-2050, Уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын судалгаа зэрэг олон сэдвийн хүрээнд 30 гаруй судлаач, 9 оюутан өөрсдийн бүтээлээ ирүүлжээ.

Тус эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Монголын Үндэсний геологийн албаны дэд дарга, Доктор Б.Уянга ажиллах бөгөөд тэрээр ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг Геологийн зураглал  мэргэжлээр төгсөж, 2010-2016 онд Харвардын их сургуульд Докторын зэргээ тус тус хамгаалж байсан байна.