Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт зохион байгуулагдана

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2022 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдах гэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс  Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын техник, тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбож, хамтран ажиллах боломжийг нээх чиглэлээр ажиллаж байна.

Иймд Канад Улсаас худалдан авах, нэвтрүүлэх сонирхолтой техник, тоног төхөөрөмж, технологийн талаарх мэдээлэл, тус арга хэмжээнд оролцох хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ( утас: 324973) 2022 оны 04 дүгээр сарын 11-ний дотор ирүүлнэ үү.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам