Монгол Улс он гарсаар 362.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ

Дөрөвдүгээр сарын 1-ээс 7-ны өдрүүдэд авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг нийт оны эхнээс 2,740.0 мян.тн нүүрс экспортод гаржээ.

Мөн хугацаанд авто замаар 216 чингэлэг, төмөр замаар 199 чингэлэг буюу оны эхнээс 362.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 10.1 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1342 чингэлэг буюу оны эхнээс нийт 710.2 мян.тн-ыг экспортолжээ. 

Харин Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 3,529.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 224.4 кг-аар буюу 6.8 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийт 162,047 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 13,099 тн, АИ-92 автобензин 56,064 тн, АИ-95 автобензин 4,232 тн, ДТ 87,389 тн байгаа ба АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 79, ДТ-ний 32 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 80,459 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,659 тн, АИ-92 автобензин 36,405 тн, АИ-95 автобензин 2,623 тн, ДТ 36,650 тн байгаа ба АИ-92 автобензиний 38, АИ-95 автобензиний 39, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,881 тн, хангайн бүсэд 10,413 тн, төвийн бүсэд 31,510 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 13,504 тн.

Манай улс он гарсаар нийт 443.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 11.1 мян.тн, АИ-92 автобензин 168.1 мян.тн, АИ-95/98 автобензин 7.7 мян.тн, ДТ 217.7 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, бусад 30.6 мян.тн байна. 

Эх сурвалж: УУХҮЯ