Зэсийн баяжмалын экспорт 23.1%-ийн өсөлттэй байна

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны өдрүүдэд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мян.тн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 20, төмөр замаар 927 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,056.2 мян.тн-ыг экспортолжээ. 

Төв банк оны эхнээс тавдугаар сарын 5-ны байдлаар 4,060.8 кг алт худалдан авсан байна.
Эх сурвалж: УУХҮЯ