Зэсийн баяжмалын экспорт өнгөрөгч оны мөн үеэс 24.4%-ийн өсөлттэй байна

Тавдугаар сарын 06-ны өдрөөс 12-ны өдрүүдэд авто замаар 3,049 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мян.тн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 188 чингэлэг буюу оны эхнээс 521.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.4%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,041.8 тн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1,225 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,146.8 мян.тн-ыг экспортолжээ. 

Төв банк оны эхнээс тавдугаар сарын 12-ны байдлаар 4,749.4 кг алт худалдан авсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ