Оюу Толгой компани ТОП-100 ААН-ийн нэг боллоо

ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2021 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ дахин тэргүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд гуравт бичигдэж байсан "Оюу Толгой" компани энэ жил нэг байр урагшилж, ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрт бичигдсэн бол "Эрдэнэс Тавантолгой" компани нэг байр ухарч, гуравт бичигдсэн байна. 

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим