Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт (PDAC) зохион байгуулагдаж байна

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт (PDAC) Канад Улсын Торонто хотноо 2022 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 1932 оноос 90 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, олон улсын хөрөнгө оруулагчид, хайгуулчид, олборлогчид, уул уурхайн салбарын төрийн байгууллагууд, мэргэжилтнүүдийг холбосон дэлхийн томоохон арга хэмжээ болон өргөжсөн юм. Энэ жил Монгол улсаас УУХҮЯ, Оюу Толгой ХХК зэрэг уул уурхайн салбарын томоохон төлөөллүүд оролцож байна.