Зэсийн баяжмалын экспорт өнгөрөгч оны мөн үеэс 22 хувийн өсөлттэй байна

Зургаадугаар сарын 17-ноос 23-ны өдрүүдэд авто замаар 4,879 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 7,445.3 мян.тн нүүрс экспортод гарсан өнгөрөгч оны мөн үеэс 21.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 224 чингэлэг буюу оны эхнээс 721.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 22 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 37, төмөр замаар 1,1180 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,708.4 мян.тн-ыг экспортлов. 

Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 23-ны байдлаар 7,608.0 кг алт худалдан авчээ.

Эх сурвалж: УУХҮЯ