Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 6-ны өдрүүдэд өдөрт дунджаар 744 автомашин, 839 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 695.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өсжээ. Оны эхнээс 19,502.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,902.9 мян.тн-оор буюу 55 хувийн өсөлттэй байна.

Оны эхнээс 1,112.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,449.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 43 хувиар буурав.

Төв банк оны эхнээс 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 15 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 108.3%, зэсийн баяжмал 91.7%, төмөр 68.2%, алт 75%, газрын тос 42.2%, цайр 111.9%, хайлуур жонш 37.6% тус тус байна. 

Эх сурвалж: УУХҮЯ