“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Улсын Мэдээлэл Зүйн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа

Улсын Мэдээлэл зүйн XXXVII олимпиад 2023 оны 05 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хоёрдох жилдээ Улсын Мэдээлэл зүйн олимпиадыг хамтран зохион байгуулж багш, сурагчдыг дэмжин ажиллаж буй юм. Жил ирэх тусам Мэдээлэл зүйн олимпиадын цар хүрээ өргөжиж оролцогчдын тоо нэмэгдэж буй нь энэ удаагийн XXXVII олимпиадаас харагдав. Тодруулбал Дунд ангилалд 69 сурагч, ахлах ангилалд 35 сурагч, багшийн ангилалд 33 багш нийт 137 оролцогч оюун ухаан, авьяас чадвараа сорин оролцож шилдгүүд тодорлоо. Мөн энэ удаабүтээлийн уралдаан”-нд оролцогчдын тоо нэмэгдэж, 5 бүтээл шилдгээр шалгарсан онцлогтой олимпиад болж өнгөрлөө. 

Мэдээлэл зүйн олимпиад МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимд болж оролцогчид уламжлал ёсоор ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид болон багш нарын ангиллаар өрсөлдсөн юм. Олимпиадын дунд ангилалд Увс аймгийн 2 дугаар цогцолбор сургуулийн сургуулийн сурагч Б.Батцагаан, ахлах ангилалд Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй сургуулийн сурагч Б.Төрхүү, багшийн ангилалд Нээст сургуулийн багш н.Өсөхбаатар нар тэргүүн байр эзэллээ. Ийнхүү “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь хоёрдох жилээ буюу 2023 онд зохион байгуулагдсан инженерчлэлийн суурь дөрвөн хичээл болох Физик, Хими, Математик, Мэдээлэл зүйн Улсын олимпиадуудыг ивээн тэтгэн, хамтран зохион байгуулав.  

Бид нийгмийн хариуцлага хийгээд “Оюу Толгой төслийн ирээдүй бол мэдлэг чадвартай Монголчууд” уриагаа хэрэгжүүлж инженерчлэл, геологийн нарийн мэргэжлүүдэд нэн шаардлагатай суурь хичээлүүдийг заах багш боловсон хүчнийг чадавхжуулах, хичээлийн хэрэглэгдэхүүн, сурагчдын ур чадварыг нэмээгдүүлэх үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллах бөгөөд нийгэмд дутагдалтай байгаа шилдэг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гар бие оролцох болно.