Оюу Толгой төслийг эрчим хүчээр үргэлжлүүлэн хангах тухай санамж бичиг байгуулав

Монгол Улсын Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ХК болон БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим Хүчний Групп ХХК нарын хооронд Эрчим хүч худалдах, худалдан авах шинэ гэрээ байгуулах, эрчим хүчний талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ӨМӨЗО-ны Хөххот хотноо зохион байгуулагдсан гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Эрчим хүчний яам, ЦДҮС ХК, ДҮТ ХХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Оюу Толгой ХХК-ийн төллөөллүүд оролцов.