Үндэсний нийлүүлэлтийг удирдан чиглүүлэх хорооны хурал

"Оюу Tолгой" ХХК нь Үндэсний нийлүүлэлтийг удирдан чиглүүлэх хорооны хурлыг улирал бүр өөрийн хувьцаа эзэмшигч "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн багийг оролцуулан зохион байгуулдаг. Энэхүү хороо нь “Оюу Толгой”-н худалдан авалтын үйл ажиллагаанд Монгол Улсын үндэсний компаниудыг дэмжих зорилготой ажилладаг юм. Энэ удаагийн хуралд гүний уурхайн төслийн баг анх удаагаа оролцсон нь гүний уурхайн бүтээн байгуулалтанд үндэсний компаниудыг оролцуулахад дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой байв.