Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан

“Оюу Толгой” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

ХАГ-ний дагуу “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж жил бүр 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн санхүүжилтийг “Говийн Оюу ХДС”-д олгож байна. “Говийн Оюу ХДС” нь эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр Өмнө говь аймгийн болон Түншлэгч сумдын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийн үр ашигтай зүй зохистой удирдан зохион байгуулах зорилготой ажилладаг. “Говийн Оюу ХДС” нь 2015-2017 онд нийт 26.7 тэрбум төгрөгийн төсөл санхүүжүүлж, 78 оюутанд тэтгэлэг олгоод байна.