"Харилцан ойлголцлын санамж бичиг" байгууллаа.

Оюу Толгой төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 88-р тогтоол, 2017 оны 232-р тогтоолыг хэрэгжүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр төслийн нэгж болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хооронд хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.