Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөг

Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөг

УУХҮЯ, БОЯЖЯ, АМГТГ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 2019 оны 06 сарын 26,27 өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд “Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт “Эрдэнэс Монгол”, “Эрднэс Оюу Толгой”, “Оюу Толгой”, “Эрдэнэс-Таван толгой”, “Мон Эн Ко”, “Алтайн Хүдэр” “Өсөх Зоос” зэрэг уул уурхайн томоохон компаниуд оролцож компаниудын үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж, нийгэмд үзүүлж буй үр нөлөө зэрэг өргөн сэдвээр иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутгийн төрийн албан хаагчдын уул уурхай, байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийн талаарх мэргэжил, арга зүйн чадавхыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох, зөвлөлдөх зорилго бүхий 2 өдрийн сургалт, хэлэлцүүлэг боллоо. Сургалтын төгсгөлд уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн сайн туршлагаасаа хуваалцсан бөгөөд “Оюу толгой” компаниас байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон хариуцлагатай уул уурхайн жишиг дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа.