Уул уурхайн салбарын нээлттэй өдөрлөг боллоо.

Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээллийг олон нийтэд танилцуулах зорилгоор 2019 оны 9-р сарын 25-ны өдөр уул уурхайн салбарын нээлттэй өдөрлөг болж өнгөрлөө. Нээлттэй өдөрлөгийн үеэр "Хариуцлагатай уул уурхай сайн дурын кодекс" сэдвээр хэлэлцүүлэг боллоо.