ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМД 1200 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд баригдах 1200 хүүхдийн сургуулийн шав тавих, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслол болж өнгөрлөө.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас нийт 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах энэхүү сургууль нь инженерийн бие даасан дэд бүтэцтэй байх бөгөөд 2021 онд сурагчдаа хүлээн авах төлөвлөгөөтэй байна.Тус сургууль ашиглалтад орсноор алслагдсан гэр хорооллын бүсэд амьдардаг хүүхдүүдийн боловсролын хүртээмж дээшлэх, Даланзадгад сумын сургуулиуд дээр ирж буй ачаалал буурах бөгөөд 90 орчим шинэ ажлын байр үүснэ.