“Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

“Оюу толгой” ХХК болон “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн хооронд 2020 оны 9-р сарын 03-ны өдөр “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү гэрээ байгуулагдсанаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ”-ний дагуу Оюу толгойн уурхайн цахилгааны зарим хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс нийлүүлж эхэлж байна.