Дэлхийн хамгийн том 10 зэсийн уурхай

1.Эсконида, Чили. 1,156 ктонн

Испаничуудын нэрээр "далд" гэсэн нэрээр нэрлэгдсэн Эсконида бол хойд Чилийн Атакамагийн цөлд байрладаг бөгөөд олборлолтоороо дэлхийн хамгийн том зэсийн уурхай юм. 1990 оноос хойш нээгдсэн энэ уурхай нь дэлхийн хамгийн гүн уурхайнуудын нэг. Эскондидагийн дийлэнхийг BHP (57.5%) эзэмшиж, удирддаг бөгөөд бусад хамтран эзэмшигчид нь нь Рио Тинто (30%), Япон Эскондида (12.5%) юм. Тус уурхай нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 6 орчим хувийг эзэлдэг.

2. Чилийн Коллахуаси. 629 ктонн

Чилийн хоёр дах том зэсийн уурхай Коллахаусыг Anglo American (44%), Glencore (44%), Mitsui (12%) нар тус тус хамтран эзэмшдэг. Уурхай далайн түвшнээс дээш 3000-5000 метрийн хооронд нь өндөрт байрладаг. Коллахуасид үйлдвэрлэсэн баяжмалын дийлэнхийг Хятад дахь хайлуулах үйлдвэрүүдэд зарж борлуулдаг.

3. Моренси, АНУ. 445 ктонн

Моренси нь АНУ-ын Аризона мужийн Моренси хотын ойролцоо байрладаг бөгөөд Хойд Америкийн хамгийн том зэсийн уурхай юм. Үүнийг Freeport-McMoRan, Sumitomo нар хамтран эзэмшдэг бөгөөд Freeport-McMoRan нь дийлэнх эзэмшигч, оператор юм.

4. Чили улсын Эль Тениенте. 443 тонн

El Teniente нь одоогоор дэлхийн хамгийн том зэсийн гүний уурхай бөгөөд нөөцийн хэмжээгээрээ хамгийн том уурхай. Энэ уурхай нь Чилийн төв хэсгийн Андын нуруунд далайн түвшнээс дээш 2300 метр өндөрт байрладаг. Чили улсын El Teniente" зэсийн уурхайг эзэмшин ажиллуулдаг "Коделко" уурхай дахь олборлолтоо 2025 он гэхэд жилд 500 гаруй мянган тоннд хүргэхээр төлөвлөж байна.

5. Буэнависта, Мексик. 432 тонн

Нөөцөөрөө дэлхий дээрх хамгийн том зэсийн уурхайн нэг болох Буэнависта буюу Кананеа нь АНУ, Мексикийн хилээс өмнө зүгт Сонора мужаас 35 км зайд оршдог. Grupo Mexico-ийн эзэмшдэг (Өмнөд Зэс)  энэ уурхай нь Хойд Америкийн хамгийн эртний ил уурхайнуудын нэг юм..

6. Чили улсын Чукикамата. 401 тонн

Зэсийн хамгийн том ил уурхайн нэг бөгөөд мөн дэлхийн гүнээрээ хоёр дах том ил уурхай болох Чукикамата нь Чили улсын Сантьяго хотоос хойд зүгт 1650 км зайд оршдог. Алдарт Чуки нэрээр танигдсан тус уурхай нь 1910 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Зуун жилийн түүхтэй энэхүү зэсийн уурхайг Codelco эзэмшин ажиллуулдаг бөгөөд тус компанийн Codelco Norte хэлтсийн бүрэлдэхүүнд багтдаг.

7. KGHM Майнинг ХУБ, Польш. 393 тонн

 KGHM Полска Миедз Майнинг ХУБ  нь Польшид байрладаг ба Рудна, Полковице-Сиерошовице, Любиний гэсэн зэсийн үндсэн уурхайгаас бүрдэнэ. Энэ уурхай нь зэсээс гадна мөнгө, алт болон бусад металлын томоохон эх үүсвэртэй.

8. Перу улсын Антамина. 378 тонн

Антамина ил уурхай нь Перугийн Лима хотоос хойд зүгт 270 км зайд орших Андын нуруунд байрладаг. Үүнийг BHP (33.75%), Glencore (33.75%), Teck Resources (22.5%), Mitsubishi (10%) компаниуд хамтран эзэмшдэг. Антамина нь зэсээс гадна мөнгө, висмут, молибден, хар тугалганы эх үүсвэртэй орд юм.

9. Серу Верде, Перу. 372 тонн

Freeport-McMoRan-ийн Серу Верде уурхай нь Перугийн Арекипа хотоос баруун урагш 20 милийн зайд орших зэс, молибдений ил уурхайн цогцолбор юм. Freeport-оос гадна уурхайн бусад оролцогч талууд нь Сумитомо Металлын охин компани болох SMM Cerro Verde Holland (21%), Compañia de Minas Buenaventura (19.58%), олон нийтийн хувьцаа эзэмшигчид (5.86%) юм.

10. Грасберг, Индонез. 367 тонн

 Freeport-McMoRan нь Индонезийн Папуа дахь Грасберг ашигт малтмалын дүүрэгт дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудыг олборлодог. Тус компани зэс, алтнаас гадна мөнгө мөн олборлодог. Freeport нь охин компани болох Freeport нь PT-FI гэсэн 48.76 хувийн оролцоотой охин компанитай ба энэ компани нь олборлолтын үйл ажиллагаагаа хариуцдаг. Тус компани газар доорхи томоохон хүдрийн хэсгүүдээс их хэмжээний зэс, алт олборлох ажлыг эрчимжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

  Эх сурвалж: kitco.com