Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

 

Монголбанк 2021 оны зургаадугаар сард 2.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

 

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт металл өнгөрсөн сард худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 167,924.18 төгрөг байлаа.


Тайлбар: 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)