Ам.долларын ханш чангарснаар алтны үнэ IV сараас хойших доод цэгт хүрч буурав

Ам.долларын ханш чангарснаар алтны үнэ сүүлийн 10 долоо хоногийн доод цэгт хүрч буурсан байна.

 

АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2023 он гэхэд бодлогын хүүг хоёр удаа нэмэгдүүлнэ гэж мэдээлсний дараа алтны үнэ буурч эхэлсэн юм. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сарын дүнгээр хамгийн их хэмжээгээр буурах төлөвтэй болоод байна.

Энэ сард алтны спот үнэ 1800 ам.доллароос доош унаж буураад байгаа юм. Харин лхагва гарагийн байдлаар унц нь 1763.9 ам.доллар болсон байна.

 

 
Bloomberg Tv