Олборлогч компаниуд өнгөрсөн онд 45.9 тэрбум төгрөгийн хандив өгчээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыннээлттэй өгөгдлийн мэдээллээр,олборлох салбарын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндөнгөрсөн онд 45.9 тэрбум төгрөгийнхандив,тусламж өгчээ.

 

 

Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарынхүүхдийн мөнгөнтэтгэмжтэй тэнцэх дэмжлэгаж. Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн 60 гаруй хувийг "Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байна. Өнгөрсөн ондгэхэд энэ нь67.5 хувьд хүрэв.

 

Монголын ОҮИТБС нь 2006 оноос эхлэн ашигт малтмал олборлогч компаниудаас төрийн болон орон нутгийн байгууллага, иргэд, ТББ-уудад өгсөн хандив, дэмжлэг нөгөө талаас төрийн байгууллагууд олборлогч компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэгийн мэдээллийг ил тод болгож эхэлжээ.

 

Ийнхүү хоёр талынтайланг тулган баталгаажуулах ажлыг хөндлөнгийн олон улсын нэр хүндтэй аудитын компани хийдэг учир хандив, дэмжлэгийн талаархмэдээлэл ньбаталгаатайаж.Түүнчлэн,2014 оноос ОҮИТБС-ын тайланг цахимаар авч эхэлснээр мэдээллийн ил тод, нээлттэй байдал нэмэгдэж, тайлагнах үйл ажиллагаа хурдасжээ.

 

Хандивын нээлттэй өгөгдлийн 2014 оноос хойшхи мэдээллийг шүүвэл 2015 онд хандив, дэмжлэг 40 тэрбум төгрөг давж,хандивын 90 гаруй хувийг "Оюутолгой” ХХК өгчбайв. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сул байсан 2015-2016 онд "Оюутолгой” ХХК-иас бусад уул уурхай, газрын тосны компанийнтөрийн байгууллагад өгсөн хандив дэмжлэг 2.5-4.2 тэрбум төгрөг байв.Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийн хэмжээ 2018 оноос эрчимтэй нэмэгджээ.

 

Жич:Монголын ОҮИТБС-ын 2020оны тайланг баталгаажуулсны дараа тоон мэдээлэл шинэчлэгдэх бөгөөд үүнээс өмнөх мэдээлэл нь аудитаар баталгаажсан аж.