“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Цэрэнбат томилогдлоо
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2021.10.01-ний өдөр хуралдаж Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Цэрэнбатыг томиллоо.
Тэрбээр,
-
2000-2001 онд Мобиком корпораци
-
2003-2004 онд “Таван богд” групп
-
2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
-
2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
-
2012-2015 онд “Трансинконсулт” ХХК
-
2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
-
2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
-
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2020-2021 онд “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.
Tweet