“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хамт олон нэгдлээ. Тус байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ний хамт олон 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бумбатын булагт мод тарилаа.