• Ил уурхай

 

Оюу Толгойн бүлэг орд болох Оюутын ордын ил аргаар ашиглаж байна. Ил уурхайд экскаватор-автосамосвал болон утгуурт ачигч-автосамосвал гэсэн технологийн хослолоор 15 метр өндөртэй доголоор олборлолт явуулж байна. Доголуудыг 40 м өргөн траншейн замаар холбох бөгөөд үүгээр 290 тонны даацтай автосамосвал хөрс, хүдрийг анхдагч бутлуур, эсвэл овоолго руу ангилан тээвэрлэж байна. Ил уурхайн олборлолтод гидравлик болон ган татлагат цахилгаан экскаватор (БИСАРУС фирмийн RH 340B, 495HR), тээвэрлэлтэд 290 тонны даацтай өөрөө буулгагч автосамосвал (КОМАЦУ 930Е-4SE) ашиглаж байгаа юм. 2012 оны 8 дугаар сараас 28 автосамосвал ажиллаж байна.