Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Уул уурхайн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн 2021 оны улсын төсөвт нийт 13.4 их наяд төгрөг төвлөрсний 29.6 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг тус салбар бүрдүүлсэн бөгөөд тус салбарын ажилчдын дундаж цалин улсдаа тэргүүлдэг билээ.

Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.