“Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээ боллоо

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд 03 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны хооронд Чили улсын Сантьяго хотод “Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээнд оролцлоо

Энэхүү чуулга уулзалт нь Ирээдүйн эрчим хүчний шилжилт, Ирээдүйн автомашины үйлдвэрлэлийн зэсийн хэрэглээ, эрэлт зэрэг өргөн хүрээг хамран амжилттай зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээ нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн томоохон зэс олборлогч компаниуд оролцон санал, туршлагаасолилцдог онцлогтой билээ

Ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” нь өмнөх жилүүдэд цахимаар явагдсан бол энэ жилээс оролцогчид өөрийн биеэр оролцон санал бодлоо солилцох бүрэн боломжтой болж байна. Тухайлсан илтгэгчид өөрийн компанийн өнөөгийн байдал, ирээдүйн алсын хараа болон өөрийн улс орны уул уурхайн салбарын онцлог, зэсийн олборлолт түүний хэрэглээний талаар танилцуулсан юм.