Оюу Толгой компанийн ил уурхай 2022 онд 110-150 мянган тонн зэс олборлохоор төлөвлөөд байна

Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн доорх мэдээллийг өглөө.

-2022 оны 1 дүгээр сард гүний уурхайн анхны тэсэлгээ хийсэн нь түүхэн арга хэмжээ болсон. Ингэснээр 2023 оны эхний хагаст гүний уурхайн үйл ажиллагаа жигдэрч тогтвортой ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.

Оюутолгой компанийн ил уурхайн хувьд 2022 онд:

-110-150 мянган тонн зэс олборлоно.

-115-165 мянган унц алт олборлоно гэж төлөвлөсөн.

-Энэ онд ил уурхай 800-900 сая ам.долларын үйл ажиллагааны зардалтай ажиллана.

-Ил уурхайн хөрөнгө оруулалт ойролцоогоор 170-200 сая ам.доллар байхаар төлөвлөсөн.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр байгаа.

Ингээд нийтдээ энэ онд “Оюу Толгой” компани 2.2-2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ.