Зэсийн баяжмалын экспорт 18.5%-ийн өсөлттэй байна

Дөрөвдүгээр сарын 22-ноос 28-ны өдрүүдэд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нийт оны эхнээс 3,723.9 мян.тн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 312 чингэлэг, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 18.5 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,001.7 тн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 11, төмөр замаар 1,154 чингэлэг буюу оны эхнээс нийт 992.5 мян.тн-ыг экспортолжээ. 

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 3,797.9 кг алт худалдан авсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ