2022 оны нэгдүгээр улиралд Оюу толгой ХХК татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 72 сая ам.доллар төлжээ

“Оюу толгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, далд уурхайн төслийн явцаа танилцууллаа. Энэ хугацаанд доорхи ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 85.59 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ.
  • 2022 оны нэгдүгээр улиралд Оюу толгой ХХК улсад татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 72 сая ам.долларыг төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.65 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. 
  • Нийт ажилтны 97 орчим хувь нь монголчууд байна.
  • Нэгдүгээр улирлын байдлаар 577 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 409 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.09 байлаа.
  • Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа.
  • Дотоодод нийт 13.8 тэрбум ам.доллар зарцуулав.
  • Далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэв.
  • Эрчим хүч ханган нийлүүлэх гэрээг эцэслэв.