Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулав. Энэ үеэр Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 28 хувийг Чили улс дангаараа бүрдүүлж сүүлийн 30 жил зэсийн үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлж байна. Тус улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй холбоотой дүрэм журам, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчныг сайжруулах, ашигт малтмалын орд илрүүлэх судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын компани болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.