Далд уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг хийлээ

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Далд уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийлээ. Энэхүү түүхэн үйл явдлыг хамтдаа тэмдэглэхээр “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд уурхайн цогцолборт зочилж, Далд уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээний хонхыг амжилттай дуугаргалаа.