Оны эхнээс 687.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 12 хувийн өсөлттэй байна

Зургаадугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 6,862.1 мян.тн нүүрс экспортод гарчээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 497.9 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 204.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 238 чингэлэг буюу оны эхнээс 687.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 12 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,602.1 тн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 28, төмөр замаар 1,232 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,622.9 мян.тн-ыг экспортлов. 

Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 16-ны байдлаар 6,383.4 кг алт худалдан авчээ.
Эх сурвалж: УУХҮЯ