Уул уурхайн 7 хоног арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Засгийн газар, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагч, иргэний нийгмийн байгууллага, салбарын эрдэмтэн судлаачид хуран чуулж эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж зэрэг уул уурхайн салбартай холбоотой бүхий л асуудал, шийдлийг хэлэлцэж өндөрлөлөө.