Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 98.6%-ийн гүйцэтгэлтэй байна

11  дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 7,220 автомашин, 1,648 чингэлэг нийт 985.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 27,255.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 75 хувиар өсөв.

Энэ хугацаанд 200 автомашин, 282 чингэлэг буюу оны эхнээс 1,296.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 3.2 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 492 автомашин, 901 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,393.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 01-ний өдрийн байдлаар 20.07 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 98.6 хувийн гүйцэтгэлтэй байна.