АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Ханбогд төсөл, хамтын ажиллагааны хэлтэст дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу Толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх  юм.   

НЭГ. ОРОН НУТАГ, ТӨСӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН - 1  

Ажлын байрны зорилго: Компанийн зорилт, чиг үүргийн дагуу Оюу Толгой төсөлд холбогдох Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бүс нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нийгмийн чиглэлээр судалгаа, шинжилгээ цаг тухай бүрд хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох асуудлаар хэлтсийн Ерөнхий менежертэй хамтран бодлого боловсруулах, удирдах албан тушаалтанд танилцуулах, мэдээллээр хангах, бодлогын зөвлөгөө өгөхөд оршино. 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага  лага

  1. Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа,  Нийгмийн шинжлэх ухааны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,  
  2. Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслийн удирдлага, төслийн менежментээр мэргэшсэн бол давуу тал болно;  
  3. Төрийн болон бизнесийн  байгууллагад мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх;
  4. Англи хэлний IELTS 5.0-с дээш оноотой байх;  
  5. Харилцааны өндөр соёлтой,  аналитик, логик сэтгэлгээтэй, хариуцлагатай, нягт нямбай, хичээнгүй, идэвх санаачилгатай, бичиг баримт боловсруулах, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

ХОЁР. ХОТ БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН - 1    

Ажлын байрны зорилго: Компанийн зорилт, чиг үүргийн дагуу төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг захиргаатай хамтран ажиллах,  орон нутгийн хөгжлийг дэмжиж, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,  Ханбогдын хөгжлийг хурдасгах төслүүд дээр дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, бодлогын зөвлөгөө өгөх, компанийн үйл ажиллагааны ашиг, үр нөлөөг  дээшлүүлэх, төслийг хянаж Монгол улсын стандарт, хуульд нийцүүлэн мөрдөж ажиллахад оршино.  

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  1. Хот төлөвлөлт, дэд бүтэц, эрчим хүч, зам тээврийн инженер чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;  
  2. Сонгон шалгаруулалтад оролцогч нь Хот төлөвлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр эсхүл Хот төлөвлөлт, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн бол  давуу тал болно;  
  3. Төрийн болон бизнесийн  байгууллагад мэргэжлээрээ ажилласан байх;   
  4. Англи хэлний IELTS 5.0-с дээш оноотой байх;  
  5. Харилцааны өндөр соёлтой,  аналитик, логик сэтгэлгээтэй, хариуцлагатай, нягт нямбай, хичээнгүй, идэвх санаачилгатай, бичиг баримт боловсруулах, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;  

АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны  холбоогүй байх;
  2. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
  3. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
  4. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  6. Өөр ажил давхар эрхлэхгүй байх;
  7. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:  

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;  
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 3x4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);  
  3. Өмнө ажиллаж байсан байгууллагаас тодорхойлолт авах;  
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;  
  5. Боловсролын диплом /цахим лавлагааны хамт/, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;  
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох бусад материал.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:  

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар материалыг хүлээн авна.  

АНХААРАХ ЗҮЙЛС:  

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэний материалыг цахимаар хүлээн авна.  
  2. Нэг имэйл хаягаас зөвхөн нэг оролцогчийн материалыг хүлээн авна.  
  3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.  
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.  
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.  
  6. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах Ажилтан сонгон шалгаруулах журамд заасан үе шатны дагуу зохион байгуулагдана.