ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC”-2024 ЧУУЛГАНЫГ ЗОРИЛОО

Канад Улсын Улсын Торонто хотноо зохион байгуулагдах “PDAC”-2024 олон улсын чуулганыг салбар яам, агентлаг, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор зорилоо. Монгол Улс энэ удаагийн чуулганд ихээхэн ач холбогдол өгч оролцож буй. УУХҮЯ болон Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциаци, Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэс Оюу Толгой ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах MONGOLIA_DAY өдөрлөг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад зориулсан цогц мэдээлэл өгөх мэдээлэл сурталчилгааны ажлыг хийх юм. Үүний үр дүнд салбарын томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, сайн туршлагыг судлах, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны шинэ гарц нээх боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөж буй. Үүний үр дүнд салбарын томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, сайн туршлагыг судлах, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны шинэ гарц нээх боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөж буй.