Төслийн тухай

Төсөл хэрэгжүүлж буй газрын засаг, захиргааны харьяалал Төслийн харьяаллын байршил: Оюу толгой төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт харьяалагддаг бөгөөд Улаанбаатар хотоос урагш 640 км, Даланзадгад хотоос зүүн тийш 210 км, Ханбогд сумаас баруун тийш 45 км зайд байрладаг.

Төслийн ангилал: Оюу толгой төсөл нь Оюу толгойн ордоос зэс-алт олборлох, боловсруулах уул уурхайн төсөл бөгөөд 2019 онд Ил уурхайгаас хүдэр олборлох үйл ажиллагаа, Далд уурхайн барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явагдана. 2019 онд Далд уурхайн хөндлөн малталт 17619 метр, Налуу амны малталт 4700метр, Босоо ам-3 болон Босоо ам 4-ын доош нэвтрэлт 904 метрээр тус тус ахих төлөвлөгөөтэй байна.

Төслийн түүхэн товчоон: “Оюу толгой” (хуучнаар Айвенхоу Майнз Монголиа Инк-АММИ) компани нь Монгол улсад 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 оны 10 дугаар сард “Айвенхоу Майнз”, “Оюу Толгой”, “Рио Тинто” компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай ХөОГ-г байгуулсан ба “Оюу толгой” ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК, үлдэх 66%-ийг “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компаниуд тус тус эзэмшиж байна.

Төсөл хэрэгжих хугацаа: ХөОГ нь стратегийн чухал ач холбогдолтой орд газруудын хувьд 30 жилийн турш тогтвортой татвар төлөх эрхтэй гэж заасан Монгол Улсын одоогийн мөрдөж буй “Ашигт малтмалын тухай” хуулийн заалттай нийцэх ёстой учир ХөОГ-ний хугацааг дахин 20 жил болгон сунгах хувилбар байгааг тухайн үеийн “Айвенхоу Майнз” буюу одоогийн “Туркойз Хилл” болон Монгол Улсын Засгийн газар харилцан зөвшөөрсөн байна.