Нацагийн Багабанди

                              Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

Н. Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн юм.

                                 

 

                                    Энхбаатарын Баясгалан

                              Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

Э.Баясгалан нь 2020 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай.Э.Баясгалан нь “Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

                                     

                                      Зундуйсүрэнгийн Ган-Очир

                               Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

 

З.Ган-Очир 2020 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. З.Ган-Очир Канадын хойд хэсэгт байрлах цайрын гүний уурхайд техникийн туслах, маркшейдэрээр ажлын гараагаа эхэлсэн. Монголдоо буцаж ирээд тэрбээр алтны уурхай, зэсийн порфир, вольфрам, бал чулуу, алтны хайгуулын чиглэлээр ажиллаж байсан. Мөн тэрээр коксжих нүүрсний уурхайн бүтээн байгуулалт болон уул уурхайн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх компанид техникийн болон ахлах удирдлагын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.З.Ган-Очир нь Нью Йоркийн Стернийн Бизнесийн сургууль, Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн олон улсын санхүүгийн магистр, Монгол Улсын ШУТИС-ийн уул уурхайн инженерийн бакалавр зэрэгтэй.