Захиргаа, хүний нөөцийн албаны үндсэн чиг үүрэг

Зорилго

Оюу Толгой төсөл болон компанийн үйл ажиллагааны талаар дэвшүүлсэн зорилго, зорилт, Бизнес төлөвлөгөөний хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, компанийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, ажилчдыг зохих сургалтанд хамруулж хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагтай хүний нөөц, хөдөлмөр хангамж, компанийн дотоод дүрэм журам, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах

 

Зорилт

  • Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль эрхзүйн дагуу удирдан зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилго, төлөвлөгөөнд нийцүүлэн чадваржуулах
  • Компаний хүний нөөцийн хөгжлийг дэмжих
  • Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллуулах

Үйл ажиллагаа

  • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Нууцлалын журам, Архив, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах;
  • Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн төсөл, бусад компанийн дотоод бичиг хэргийн асуудлыг боловсруулах
  • Захиргаа, хүний нөөцийн албатай холбоотой бусад байгууллага, иргэдээс ирсэн бичиг, мэдээллийг судалж, холбогдох хариу бэлтгэх;
  • Компанийн Бизнес төлөвлөгөөтэй уялдуулан Захиргаа, хүний нөөцийн албанд Ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, ажлын Тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнах;

 

 

Хуулийн хэлтсийн үндсэн чиг үүрэг

Зорилго

Оюу Толгой төсөл болон компанийн үйл ажиллагааны талаар дэвшүүлсэн зорилго, зорилт, Бизнес төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, компанийн удирдлагыг мэргэжлийн санал, дүгнэлт, танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, Монгол Улсын хууль тогтоомж болон бусад дүрэм, журам, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулж, компанийн үйл ажиллагаа, ашиг, үр нөлөөг дээшлүүлэх;

 

Зорилт

  • Компанийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар бодлого боловсруулж, компанийн Бизнес төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх талаар нэгж, албаны Ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах замаар компанийн үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих;
  • Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (НӨОДТХНГ) болон бусад гэрээ, баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

Үйл ажиллагаа

  • Оюу Толгой төслийн Монголын талын Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн үүднээс Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд зориулан холбогдох асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах санал, дүгнэлт боловсруулах;
  • Байгуулах гэрээ, хэлцэл болон баримт бичгийн төслийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэх;
  • Компанийн удирдлагууд болон нийт ажилтнуудад хууль, эрх зүйн заавар, зөвлөгөө өгөх, хууль хяналтын байгууллагад компанийг төлөөлөн оролцож, компанийн эрх ашгийг хамгаалах;
  • Хуулийн албатай холбоотой бусад байгууллага, иргэдээс ирсэн бичиг, мэдээллийг судалж, холбогдох хариу бэлтгэх
  • Компанийн Бизнес төлөвлөгөөтэй уялдуулан Хуулийн хэлтсийн Ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, ажлын Тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнах;

 

Санхүү шинжилгээний хэлтсийн үндсэн чиг үүрэг

Зорилго

  • Санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалт, аудит, татвар, төлөвлөлт, бүртгэл, тооцоо, шинжилгээний талаарх компанийн дэвшүүлсэн зорилго, зорилт, Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг  удирдан зохион байгуулж, компанийн удирдлагыг мэргэжлийн санал, дүгнэлт, танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, компанийн үйл ажиллагаа, ашиг, үр нөлөөг дээшлүүлэх; 

Зорилт

  • Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, аудит, татвар, бүртгэл тооцоо, худалдан авалтын чиглэлээр хийгдэж буй ажлуудад Монголын талын Хувьцаа эзэмшигчийн үүднээс хяналт тавьж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (НӨОДТХНГ) болон бусад гэрээ, баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  • Оюу Толгой төслийн Техник эдийн засгийн үндэслэл, ТЭЗҮ-ийн Тодотголыг харьцуулан судалж, хэрэгжилтийг хянаж, холбогдох санал дүгнэлт боловсруулж ажиллах;

Үйл ажиллагаа

  • Оюу Толгой төслийн Монголын талын Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн үүднээс Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд зориулан холбогдох асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах санал, дүгнэлт боловсруулах;
  • Санхүү, шинжилгээний албаны ажлын явц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашдын зорилтыг тодорхойлох, холбогдох асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
  • Хариуцсан ажлын чиглэлээр “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн “Аудит, санхүүгийн хороо”-ны хуралд компанийн үндсэн чиг үүрэг, бодлогын хүрээнд харилцаж, үйл ажиллагаагаа нягт уялдуулах, холбогдох асуудлаар Монголын талын төлөөлөлд мэдээлэл, санал, дүгнэлт гаргаж өгөх;
  • Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээлэл, холбогдох бичиг баримт, компанийн дотоод үйл ажиллагааны нууцлалыг чандлан хадгалж, Нууцын журмыг биелүүлж ажиллах;
  • Санхүүгийн асуудалтай холбоотой бусад байгууллагаас ирсэн бичиг, мэдээллийг судалж холбогдох хариу бэлтгэх;
  • Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гаднын байгууллагад явуулах албан бичиг, танилцуулга, санал, дүгнэлтийг хугацаанд нь боловсруулах;
  • Компанийн Бизнес төлөвлөгөөтэй уялдуулан Санхүү, шинжилгээний албаны Ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, ажлын Тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнах;

 

Геологи уул уурхайн хэлтсийн үндсэн чиг үүрэг

Зорилго

  • Уул уурхай, дэд бүтэц, барилга байгууламжийн талаар компанийн дэвшүүлсэн зорилго, зорилт, Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, компанийн удирдлагыг мэргэжлийн санал, дүгнэлт, танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, компанийн үйл ажиллагаа, ашиг, үр нөлөөг дээшлүүлэх;

Зорилт

  • Оюу Толгой төслийн ил ба далд уурхай, дэд бүтэц, байгаль орчин, бүс нутгийн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, баяжмалын борлуулалт, тээвэрлэлт, маркетинг, лабораторийн хяналт, сорьцын чиглэлээр хийгдэж буй ажлуудад Монголын талын Хувьцаа эзэмшигчийн үүднээс хяналт тавьж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Уул уурхай, дэд бүтцийн асуудлын бодлого, стратеги боловсруулж, компанийн Бизнес төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх талаар нэгж, албаны Ажлын төлөвлөгөө гаргаж, түүний хэрэгжилтийг хангах замаар компанийн үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих;
  • Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (НӨОДТХНГ) болон бусад гэрээ, баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  • Оюу Толгой төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, ТЭЗҮ Тодотголыг харьцуулан судалж, хэрэгжилтийг хянаж, холбогдох санал дүгнэлт боловсруулж ажиллах;

Үйл ажиллагаа

  • Оюу Толгой төслийн Монголын талын Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн үүднээс Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд зориулан холбогдох асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах санал, дүгнэлт боловсруулах;
  • Уул уурхай, технологийн албаны ажлын явц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашдын зорилтыг тодорхойлох, холбогдох асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
  • Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээлэл, холбогдох бичиг баримт, компанийн дотоод үйл ажиллагааны нууцлалыг чандлан хадгалж, Нууцын журмыг биелүүлж ажиллах;
  • Хариуцсан ажлын чиглэлээр “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн “Үйл ажиллагааны хороо”-ны хуралд компанийн үндсэн чиг үүрэг, бодлогын хүрээнд харилцаж, үйл ажиллагаагаа нягт уялдуулах, холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргаж Монголын талын төлөөллийг мэдээллээр хангах;
  • Уул уурхай, дэд бүтцийн салбартай холбоотой бусад байгууллагаас ирсэн бичиг, мэдээллийг судалж, холбогдох хариу бэлтгэх;
  • Компанийн Бизнес төлөвлөгөөтэй уялдуулан Уул уурхай, технологийн албаны Ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, ажлын Тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж хамт олонд тайлагнах;